AGT брэндийн хавтанг сонгон, өөрсдийн өнгө төрх, бүтээлч шийдлээр тавилга урласан дизайнерууд болон хэрэглэгчдийн бодит бүтээл, туршлагыг онцлон хүргэх зорилготой MADE WITH цуврал нь 2025 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр тогтмол үргэлжилж буй контент юм.
Тус цувралын хүрээнд AGT хавтанг сонгосон шалтгаан, материалын онцлог, интерьер болон тавилгын шийдэлд хэрхэн ашигласан туршлага, эцсийн үр дүнг бодит төслөөр дамжуулан танилцуулдаг. Ингэснээр AGT брэндийн бүтээгдэхүүний боломж, олон талт хэрэглээг харуулахын зэрэгцээ дизайнерууд болон хэрэглэгчдийн бүтээлч санааг олон нийтэд хүргэхийг зорьдог.
Colorset тавилгын үйлдвэр
AGT брэндийн 395 Picasso Gold болон London Blue 3011 загварын хавтангаар шоурумынхаа гал тогоог урласан Colorset LLC-ийг онцолж байна.
2020 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Colorset LLC нь өнөөг хүртэл 600 гаруй айл өрх, 100 гаруй оффис, 20 гаруй хотхоны интерьерийн төслийг хэрэгжүүлсэн туршлагатай компани юм. Тэд төсөл бүрдээ дизайн, чанар, материалын сонголтыг чухалчилж, хэрэглэгчдийн хэрэгцээ, орон зайн онцлогт нийцсэн шийдлүүдийг бүтээдэг.
Colorset-ийн хувьд AGT брэндийн хавтанг сонгох гол шалтгаануудын нэг нь өндөр нягтрал, бат бөх чанар, удаан эдэлгээ юм. Эдгээр давуу тал нь гоо зүйн шийдлийг практик хэрэглээтэй хослуулж, олон жилийн турш үнэ цэнээ хадгалах тавилга бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Жүжигчин Б.Мишээлийн гал тогоо
Жүжигчин Б.Мишээлийн гэрт хийгдсэн гал тогоог онцолсон юм. Скандинав хэв маягтай уг гал тогооны зураг төслийг Garid Mebel LLC компанийн гүйцэтгэх захирал, дизайнер Г.Эрхэмтөгөлдөр гарган ажилласан байна.
Ихэвчлэн модерн, минимал хэв маягаар дагнадаг түүний хувьд энэхүү гал тогоо нь өмнөх төслүүдээс нэлээд ялгаатай, бүтээлч сорилт болсон гэдгийг бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр тус гал тогооны загварыг гаргахдаа сонгодог хэв маягийг орчин үеийн шийдэлтэй холихын зэрэгцээ цагаан болон модны хээг уусган өвөрмөц харагдах загварыг бүтээжээ.
LIMIT тавилгын үйлдвэр
Тэд шинэхэн төсөл дээр ажиллахдаа AGT брэндийн 𝟕𝟑𝟒 𝐒𝐓 𝐖𝐡𝐢𝐭𝐞 хавтангаар тавилга урласан бөгөөд ингэхдээ хавтангийн жааз, нумралт зэрэг олон төрлийн элементийг нэг дор шингээсэн нь бидний анхаарлыг ихэд татсан юм.
Түүнчлэн island буюу арал хэсэгт нэмэлт далд гэрлүүд суурилуулсан нь илүү дулаан, тайван уур амьсгал нэмсэн бол босоо шулуун хээтэй хаалгыг нэмэлтээр хийсэн нь илүү орчин үеийн харагдуулж байлаа.
Үүсгэн байгуулагдаад удаагүй ч томоохон хэмжээний төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн Limit бүтээлч, шинэлэг байдлаараа бусдаас ялгардаг. Тэдний хувьд AGT брэндийн хавтангаар тавилга урлахдаа сэтгэл хангалуун байдгаа хуваалцсан ба AGT-ийн хавтан нь үзүүлэлт шинж чанараараа бусад ижил төрлийн хавтангаас илүү чанартай, сонголт олон гэдгээрээ давуу талтай байдаг гэдгийг онцолсон юм.
GANTIG тавилгын үйлдвэр

AGT брэндийн хавтанг сонгож тавилга урласан дизайнер, хэрэглэгчдийг онцлох зорилготой 𝐦𝐚𝐝𝐞 𝐰𝐢𝐭𝐡 цувралд салбартаа түүчээлж буй интерьер декоратор Д.Дэлгэрмаа (@degidecor) Хан Төгөл Хотхон-д хийсэн шинэхэн төслөөрөө оролцсон юм.
Тэрээр Хан Төгөл хотхоны загварын байрыг транзишнал (transitional) буюу янз бүрийн дизайны холимог хэв маягаар тохижуулахын сацуу контемпорари дизайныг оруулсан гэдгээ онцолсон юм. Хэдий загварын байр боловч цаашид хэн нэгэн худалдаж аваад амьдарна гэдэг утгаараа бүх зүйлийг эко байлгахыг хүсчээ. Гал тогооны тавилгын хувьд дизайнаа гарган AGT брэндийн хавтанг сонгосон бол Gantig Mebel компанийнхан тавилгуудыг урласан байна.
Түүнчлэн AGT брэнд нь эрүүл мэндэд ээлтэйгээс гадна өнгө загварын хувьд гадуур тэр бүр байдаггүй өвөрмөц содон хавтангуудтай болохоор сонгосон болохоо дурдсан юм.
The Home Of Strawberry

10 гаруй жилийн турш үйл ажиллагаа эрхэлж буй The Home Of Strawberry дэлгүүр саяхан шинэчлэл хийхийн сацуу кофе шопын үйлчилгээг нэвтрүүлээд буй. Шинэ зураг төсөлдөө 𝐀𝐆𝐓 брэндийн 𝟕𝟑𝟔 𝐎𝐜𝐞𝐚𝐧 𝐁𝐥𝐮𝐞 хавтанг ашигласан бөгөөд ингэхдээ тавилгын хавтанг нарийн зүсэж рек хэлбэрт оруулжээ.
Усан цэнхэр өнгийн хавтанг цагаан чулуутай хослуулсан нь орон зайд тэнцвэртэй, тайван уур амьсгал мэдрүүлж байсан бөгөөд 𝟕𝟑𝟔 𝐎𝐜𝐞𝐚𝐧 𝐁𝐥𝐮𝐞 хавтан нь үйлчилгээний байгууллагад тун сонирхолтой сонголт болдгийг энэхүү төсөл баталжээ.