Үйлчилгээний нөхцөл
1. "Эс Ти Креатив" ХХК-ийн www.materials.mn нь стандарт шаардлага хангасан засал чимэглэлийн материал, үйлчилгээг борлуулах нэгдсэн платформ. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Компани болон Хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулна.
2. "Хэрэглэгч" — 18+ насны иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд.
"Захиалга" — Цахим хэлбэрээр баталгаажсан худалдан авалтын хүсэлт.
"Ажлын өдөр" — Даваа-Баасан /Бүх нийтийн амралтын өдөр үүнд хамаарахгүй/
"Давагдашгүй хүчин зүйл" — Газар хөдлөлт, гал түймэр, дайн, хөл хорио, кибер халдлага , хил гаалийн хориг г.м.
"Овор хэмжээ том бараа" - Бүх төрлийн хана тавилгын хавтан буюу ачааны машинаар тээвэрлэх боломжтой барааг
"Овор хэмжээ жижиг бараа" - Тавилгын бариул , гэрэл гэрэлтүүлэг гэх мэт жижиг оврын машинаар тээвэрлэх боломжтой барааг
3. Компани Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос хуанлын 14-с доошгүй өдрийн өмнө вэбсайтад нийтэлж, бүртгэлтэй и-мэйл хаягуудруу илгээнэ.
1. Утасны дугаар эсвэл и-мэйлээр бүртгүүлж баталгаажуулна. Нэг и-мэйл — нэг бүртгэл.Хэрэглэгчийн тохиргоо цэснээс болон бүртгэлтэй мэйл хаяганд ирсэн линкээр дамжин орж нууц үгээ шинэчлэх боломжтой.
2.Бүртгэл үүсгэж баталгаажуулахын тулд Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн дарсанаар бүртгэл баталгаажиж үүснэ.
3.Нэвтрэх нэр болон нууц үгийг бусдад дамжуулахгүй. Эрх алдагдсанаас гарах хохирлыг хэрэглэгч хариуцна.
4.Хэрэглэгч хэдийд ч бүртгэлийг хаах хүсэлт гаргаж болно. Нөхцөл ноцтойгоор зөрчсөн тохиолдолд Компани мэдэгдэлгүй хаах эрхтэй.
1. 7/24 захиалга хийх боломжтой. Барааны мэдээлэл болох зураг, код, хэмжээ, өнгө үзүүлэлтийг сайтар танилцаж захиална.
2. Үүсгэсэн захиалгаа 8 цагийн дотор 100% төлбөр төлсөнөөр автоматаар баталгаажна. 8 цаг хэтэрвэл автоматаар цуцлагдаж устгагдна. Гүйлгээний утга дээр захиалгын дугаарыг зөв оруулаагүй тохиолдолд захиалга баталгаажихгүй тул 7510-8989 дугаарлуу холбогдож шийдвэрлүүлэх.
3.Төлбөр хийгдсэний дараа хэрэглэгчийн хүсэлтээр цуцлах боломжгүй. Зөвхөн гэмтэлтэй эсвэл захиалганаас зөрүүтэй өөр бараа хүлээн авсан тохиолдолд 72 цагийн дотор хүсэлт гаргасан бол буцаалт болон солилт хийнэ. Хугацаа хэтэрсэн бол аль ч нөхцөлд захиалга цуцлах боломжгүй.
1. Вэбсайтын бүх үнэ НӨАТ орсон үнэ байна. Захиалга баталгаажсанаас хойш 96 цагийн дотор таны бүртгэлтэй утасны дугаараар НӨАТ-ын баримтыг илгээнэ.
2. Төлбөрийн хэлбэр
• Банкны дансны шилжүүлэг (захиалгын дугаар бүхий S үсгээр эхэлсэн таван оронтой тоог гүйлгээний утган яг ижил оруулах )
• QPay, SocialPay
• Storepay, Pocket zero, Easypay, Toki,
• Дансаар шилжүүлэх
3. Мөнгөн буцаалт
Шууд төлөлт: Ажлын 3-5 өдрийн дотор төлбөр хийсэн дансанд буцаана.
Хуваан төлөлт: Тухайн ашигласан санхүүгийн байгууллагын журмаар.
1. Захиалга баталгаажсанаас хойш 24-36 цагт хүргэнэ (Даваа гариг хүргэлтийн хугацаанд хамаарахгүй).
2. Хүргэлтийн бүсчлэл
| Барааны төрөл | Бүсчлэл | Үнэгүй | Үнэтэй |
| Овор хэмжээ том | Бүсчлэл дотор | Худалдан авалтын нийт дүн 1,000,000 төгрөгнөөс дээш бол | Худалдан авалтын нийт дүн 1,000,000 төгрөгнөөс доош бол бол хүргэлтийн төлбөр 100,000төгрөг |
| Бүсчлэл гадна | Худалдан авалтын нийт дүн 2,000,000 сая төгрөгнөөс дээш бол | Худалдан авалтын нийт дүн 2,000,000 төгрөгнөөс доош бол бол хүргэлтийн төлбөр 200,000төгрөг | |
| Овор хэмжээ жижиг | Бүсчлэл дотор | Худалдан авалтын нийт дүн 300,000 төгрөгнөөс дээш бол | Худалдан авалтын нийт дүн 300,000 төгрөгнөөс доош бол 10,000төгрөг |
| Бүсчлэл гадна | Худалдан авалтын нийт дүн 500,000 төгрөгнөөс дээш бол | Худалдан авалтын нийт дүн 500,000 төгрөгнөөс доош бол 20,000төгрөг | |
| Бүсчлэл дотор / энэхүү бүчлэлд ороогүй тохиолдолд Бүсчлэл гадна-д хамаарна/ | •
Баруун: ХУД Нисэхийн авт. эцсийн буудал, СХД-22 товчоо • Хойд: СБД 7 буудал, Дамбадаржаа • Зүүн: БЗД Гачуурт, Шар Хад • Урд: Зайсан, Яармаг, Нисэх, Скай Ресорт |
||
| Бүх төрлийн овор хэмжээтэй бараа | Хөдөө орон нутаг | •
Хэрэглэгчийн заасан, сонгосон тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн
үйлчилгээ үзүүлдэг тээвэрлэгч байгууллагад дээрх тарифын дагуу хүргэж өгнө,
шилжүүлсэн үеэс эхлэн тухайн бараатай холбоотой эрсдэл нь хэрэглэгчид бүрэн
шилжинэ. • Хэрэглэгч нь тухайн орон нутгын тээврийн үйлчилгээ үзүүлдэг тээвэрлэгчийн хүргэлтийн төлбөр, хүргэлтийн явцад гарч болзошгүй эрсдэлийг өөрийн зардлаар даах үүрэгтэй. |
|
3. Хүргэлтийн нийтлэг нөхцөл
• Буруу хаяг → хохирлыг хэрэглэгч хариуцах бөгөөд хүргэлтийн нэмэлт зардал гарах.
• Бараа хүлээн авахдаа сав, өнгө, тоо ширхэг, хэвийн эсэхийг шалгаж хүлээж авах.
• Давагдашгүй хүчин зүйлд хүргэлт хойшлогдвол Компани мэдэгдэл хүргүүлэх.
• Овор ихтэй бараа болон хүргэлтийн бүсээс хамаарч нэмэлт зардал тооцогдох боломжтой бөгөөд урьдчилан тохиолцно.
1. Буцаах, солих боломжтой нөхцөл
• Үйлдвэрийн гэмтэлтэй бараа хүлээн авсан бол
• Захиалгаас зөрүүтэй ( код, хэмжээ, үзүүлэлт) бараа ирсэн бол
• Хүргэлтийн явцад гэмтсэн, баримтжуулагдсан бол
•Дээрх нөхцөлүүдээс хангасан бол 72цагийн дотор мэдэгдэж хүсэлт гаргасан байх.
2. Бараа хүлээн авсанаас хойш АЖЛЫН 72 ЦАГИЙН ДОТОР мэдэгдээгүйгээс И-баримт илгээгдэж засварлах боломжгүй болсон тохиолдолд худалдаж авсан бараа бүтээгдэхүүний 20%, И-баримт засварлах боломжтой тохиолдолд 10% -ийн суутгалыг суутгаж үлдэгдэл төлбөрийн төлбөр төлсөн дансруу ажлын 3-5хоногт багтаан шилжүүлнэ. Хүсэлтийг доор мэйл хаяг болон утсаар хүлээн авна.
• И-мэйл: info@materials.mn
• Утас: 7510-8989 (Даваа-Баасан 09:00-18:00)
4. Буцаалт, солилт хийгдэхгүй нөхцөл:
1. Өнгөний зөрүү
Ашиглаж буй дэлгэцийн тохиргоо, гэрэлтүүлгийн ялгаанаас зураг болон бодит өнгө бага хэмжээгээр ялгаатай байж болно.
2.Хээний зөрүү
Цулгүй өнгөтэй бараанаас бусад барааны хээ зурагнаас зөрүүтэй байх боломжтой.Жишээ нь : Ханын модны хээтэй рейкны модны яр нь бодит байдал дээр зарим рейк дээр олон , зарим дээр цөөн яртай байх боломжтой.
3.Тоо ширхэг тооцоо
Ханын цаас, тавилгын бариулхавтан, гадна дотор эмульс гэх мэт бараа материалын шаардлагатай тоог нарийн тооцож худалдан авалт хийх хэрэглэгчийн үүрэг.
1. Компанийн хариуцлага
Барааны чанар стандарт, тээвэрлэлт болон үйлдвэрийн гэмтэлийг Компани хариуцна.
2. Компани хариуцлага хүлээхгүй
• Хэрэглэгчийн буруу ойлголт, буруу сонголт, буруу тооцоолол
• Буруу угсрах, ашиглахаас үүдэн гарах гэмтэл
• Буруу нөхцөлд хадгалснаас гарах гэмтэл
• Давагдашгүй хүчин зүйл
• Нэвтрэх эрх задрах, хулгайд алдах
• Гуравдагч этгээдийн системийн доголдол
Вэбсайтын лого, нэр, загвар, контент, программ нь "Эс Ти Креатив" ХХК-ийн өмч. Зөвшөөрөлгүй хуулах, дуурайхыг хориглоно.
Талуудын хяналтаас гадуур, таамаглах боломжгүй нөхцөл байдал (гамшиг, дайн, хөл хорио, хил гаалийн хорио, кибер халдлага г.м)..
Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн дотоо үйлчилгээгээ сайжруулах, хэрэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор ашиглана.
1. Холбоо барих суваг
• И-мэйл: info@materials.mn
• Утас: 7510-8989 (09:00-18:00 Даваа-Баасан)
2.Маргаан шийдвэрлэх
• МУ-ын хуулиар зохицуулагдана
• Нэг заалт хүчин төгөлдөр бус болсон ч бусад заалт хүчинтэй
• Гуравдагч этгээдийн үйлчилгээнд хариуцлага хүлээхгүй
To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.