Бид хэн бэ?
ДолоонБолдог ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, бүх төрлийн хавтан болон модон тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын томоохон үндэсний үлйдвэрлэгчдийн нэг билээ.
Өдгөө “Долоон Болдог” ХХК нь гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, угаалгын өрөөний тавилга, оффисын тавилга зэрэг гэр ахуй, албан хэрэгцээний бүхий л тавилгыг дэлхийн жишигт нийцүүлэн үйлдвэрлэж өөрийн KitchenALL нэрийн 3 салбар дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна. Бид 20 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд 13,550 м2 буюу Монголын хамгийн том тавилгын үйлдвэр, оффисын байрыг ашиглалтанд оруулж 290 гаруй ажилтан, 3 салбар дэлгүүр, мөн чулуун хийцийн үйлдвэр, Эрдэнэт хот дахь салбар үйлдвэр, стандарт зориулалтын 3566 м2 агуулах зэрэг нийт 24,0 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Бидний гүйцэтгэсэн төслүүд
Бидний үйлчилгээ
Бид гал тогооны тавилга, шкаф, цахилгаан бараа, B2B бүтээгдэхүүнүүд гэх мэт үйлчилгээнүүдийг санал болгодог. Манай загвар дизайнууд өнгө болон материалын сонголт ихтэй, мэргэжлийн зургийн программаар олон жилийн туршлагатай мэргэжлийн дизайнерууд хийж гүйцэтгэдэг. Таны захиалга монголын хамгийн том европ стандартын үйлдвэрт бэлтгэгдэн таны гарт хүрэх болно.
Бидний давуу тал
Чанартай эрүүл ахуйн шаардлага хангасан материал ашигладаг.
Хэрэглээнд нийцсэн шийдлийг санал болгодог.
Цахилгаан барааны аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хийцлэлтэй.
Тавилгын үндсэн холбоосонд шопонк ашигладаг
Акрилан материал санал болгодог
Тавиурыг хэрэглээндээ нийцүүлэн тохируулах боломжтой
Хэрхэн захиалга хийх вэ?
Хэмжилт өгөх хүсэлт илгээх
Хэмжилтийн цагаа баталгаажуулах
Тавилгын захиалгаа баталгаажуулах
Хүргэлт, болон угсралт
To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.